МУИС-ийн оюутан “WRICOS 2023-2024” эсээ бичлэгийн уралдаанд түрүүллээ

Share Button

    Торгоны замын эдийн засаг, улс төр, шинжлэх ухаан, түүх, соёлын ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, Торгоны зам судлалыг бие даасан эрдэм шинжилгээний салбар болгон хөгжүүлэхэд хамтран ажилладаг профессор, судлаачдаас бүрдсэн олон улсын эрдэм шинжилгээний сүлжээ болох SUN (SILK-ROAD UNIVERSITIE NETWORK) байгууллага нь жил бүр торгоны замын их дээд сургуулийн оюутнуудын дунд торгоны замын улс орнуудын хэл, соёлын олон талт байдлыг дэмжих зорилготойгоор эсээ, шүлэг, фото зургийн уралдаан зарладаг билээ. МУИС SUN байгууллагын албан ёсны гишүүн бөгөөд жил бүр оюутнууд маань тус уралдаанд оролцож иржээ.

   Энэ удаагийн “WRICOS 2023-2024эсээ бичлэгийн VII уралдаан нь “Торгоны зам дагуух улс орнууд ба модод”, “Торгоны зам дагуух улс орнуудын байгаль, газар нутагт орчин цагийн уур амьсгалын нөлөөлөл ба модод” гэх хоёр сэдвийн аль нэгийг сонгон бичих байв.

МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Монгол хэл шинжлэл хөтөлбөрийн  IV түвшний оюутан Э.Бямбасүрэн “Торгоны зам дагуух улс орнуудын байгаль, газар нутагт орчин цагийн уур амьсгалын нөлөөлөл ба модод” сэдэвт бичвэрээр оролцож шилдгээр (GRAND PRIZE) шалгарч 2024 оны 11 дүгээр сарын 11-15-ны өдөр Итали Улсын “Naples L’Orientale” их сургуульд зохион байгуулагдах “SUN”-ын IX удаагийн Ерөнхий Ассамблейн шагнал гардуулах ёслол болон соёлын аялалд оролцох нэр хүндтэй урилгын эзэн боллоо.

Шилдгээр шалгарсан энэхүү бүтээлийг олон хэлээр орчуулж цахим ном болгон нэг жилийн хугацаанд “SUN”-ын албан ёсны веб хуудаст байршуулжээ.

Silk-road Universities Network (세계실크로드대학연맹)

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар