2024-2025 оны хичээлийн жилийн есдүгээр сард зарласан “Тайваний иргэн Wuni Wurta-ийн нэрэмжит тэтгэлэг”-т МУИС-ийн зургаан суралцагч шалгарч, тэтгэлгийн батламжаа 2024 оны аравдугаар сарын 24-ний өдөр гардан авлаа.
Тэтгэлгийн батламж гардуулах ёслолын үйл ажиллагааг нээж, Оюутны хөгжлийн газрын дарга доктор Б.Цэцэнцолмон суралцагчдад баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв.
Тэтгэлгийн батламж гардуулах ёслолын ажиллагаанд Оюутны хөгжлийн газрын дарга Б.Цэцэнцолмон, Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн багш Б.Оюундарь, Инженер, технологийн сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн багш Д.Даваажав нар шалгарсан суралцагчдад сурлагын амжилт хүсэж тэтгэлгийн батламжийг гардууллаа.
Тэтгэлэг авсан суралцагчдыг төлөөлөн III түвшний суралцагч Б.Мөнхжин талархлын үг хэллээ.
ТЭТГЭЛГИЙН ЭЗЭД:
Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Олон улсын харилцаа хөтөлбөрийн II түвшний суралцагч Даваадорж овогтой Саруул,
Хууль зүйн сургуулийн Эрх зүйн хөтөлбөрийн II түвшний суралцагч Батсайхан овогтой Болортуяа,
Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын Антропологи хөтөлбөрийн III түвшний суралцагч Болорчулуун овогтой Мөнхжин,
Бизнесийн сургуулийн Санхүү хөтөлбөрийн III түвшний суралцагч Батзул овогтой Түмэндэмбэрэл,
Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Гадаад хэлний орчуулга (Солонгос) хөтөлбөрийн II түвшний суралцагч Лхасүрэн овогтой Хулан,
Инженер технологийн сургуулийн Сэргээгдэх эрчим хүч хөтөлбөрийн III түвшний суралцагч Өлзийсайхан овогтой Бүрэнбаатар,
Тэтгэлэгт шалгарсан суралцагчдадаа сурлага хөдөлмөрийн амжилт хүсье.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР