Монгол Улсын Их Сургууль болон Азийн сангийн хамтран хэрэгжүүлж буй Жендэр судлалын салбар дундын магистрын хөтөлбөрийн шинэ элсэгчдэд Азийн сангийн нэрэмжит сургалтын тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагааг 2024 оны аравдугаар сарын 29-ний өдөр зохион байгуулав.
Тус үйл ажиллагаанд МУИС-ийн ректор доктор, профессор Б.Очирхуяг, Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлор, Азийн сангийн Жендэрийн тэгш байдал, нийгмийн оролцооны асуудал эрхэлсэн захирал А.Цолмонтуяа, Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны тогтвортой хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Батцэцэг, МУИС-ийн Жендэр судлалын төвийн захирал, доктор Ц.Цэцэгжаргал, МУИС-ийн Жендэр судлалын төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор П.Түмэнгэрэл болон МУИС-ийн Жендэр судлалын төвийн эрдэмтэн багш нарын төлөөлөл оролцлоо.
Азийн сангийн дэмжлэгтэй “МУИС-д Жендэр судлалыг хөгжүүлэх” төсөл хэрэгжсэн нэг жилийн хугацаанд:
- Тогтвортой хөгжлийн зорилт болон Монгол Улсын жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд оролцох үндэсний мэргэжилтэн бэлтгэгдэж эхэлсэн.
- Жендэр судлалын салбар дундын магистрын хөтөлбөрт 40 магистрант элсэн суралцаж МУИС-ийн олон суралцагчтай ахисан түвшний хөтөлбөрүүдийн нэг болсон.
- Азийн сангийн нэрэмжит сургалтын тэтгэлгийг 20 магистрантад олгож, хоёр судалгааны туслах ажиллуулсан.
- Тус хөтөлбөрийг есөн тэнхимийн 17 багш нэгдэж, хэрэгжүүлсэн нь МУИС дахь салбар дундын хамтын ажиллагааг эрчимжүүлсэн.
- Жендэр судлалын анхны академик институт болох “Жендэр судлалын төв”-ийг МУИС-д байгуулсан.
- БНСУ-ын Эва Эмэгтэйчүүдийн Их сургуультай хамтын ажиллагааны гэрээг байгуулжээ.