МУИС-ийн оюутны хөгжлийн үйлчилгээний хүрээнд орон нутгийн салбар сургуулиудад хөгжлийн үйлчилгээний сайн туршлагыг танилцуулах, хэрэгжүүлэх МУИС-ийн орон нутаг дахь салбар сургуулийн онцлог давуу тал болон МУИС-ийн элсэлтийн үйл ажиллагааг ЕБС-ийн сурагчдад болон багш нарт танилцуулах, мэдээлэл олгох үйл ажиллагааг таниулах, зөвлөгөө тусламж үзүүлэхээр МУИС-ийн Баруун бүсийн Ховд сургуульд 2024 оны 10 дугаар сарын 17,18-нд ажиллав.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд:
- Оюутны хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Л.Чинзориг
- Оюутны хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Б.Наранцогт
- Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын газрын ахлах мэргэжилтэн Ё.Байгалмаа
- Д.Мөнхбат /Элсэлт хариуцсан мэргэжилтэн/
- Б.Буянханд /Оюутны цахим үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн/
- Ш.Солонго /Боловсролын зээлийн сан хариуцсан мэргэжилтэн/
- А.Пагамсүрэн /Соёл, олон нийт Оюутны байгууллага хариуцсан мэргэжилтэн/
- Х.Туяацэцэг /Оюутны дотуур байр хариуцсан мэргэжилтэн/
- МУИС-ийн Оюутны холбооны төлөөлөл, /Элсэлт хариуцсан мэргэжилтэн/
- Клубүүдийн төлөөлөл
- Н.Баярсайнжаргал /ХҮГ жолооч/ нарын бүрэлдэхүүнтэй ажиллав.
Ховд сургуульд МУИС-ийн оюутны хөгжлийн үйлчилгээг танилцуулах, элсэлт, хөтөлбөрийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг хүргэв. Томилолтын хугацаанд Ховд сургуулийн сургалтын орчин, номын сан, дотуур байр, оюутны цайны газартай танилцаж тухайн сургуульд, оюутан залууст тулгамдаж буй асуудлыг сургуулийн захиргаанд уламжлах, элсэлтийн журам, бүртгэлийн цахим системд бүртгүүлэх, элсэлтийн ерөнхий шалгалт тооцуулах, элсэх эрх авах зэрэг элсэлттэй холбоотой үйл ажиллагааг тайлбарлан таниулж, заавар зөвлөмж өгч, сонирхсон асуултад хариулж, шийдвэрлэх талаар сургуулийн удирдлагуудад санал хүргүүлэн ажиллаа. Уулзалт өдөрлөгт Ховд сургуулийн 300-400 оюутан суралцагч, ЕБС-ийн 150 гаруй суралцагч оролцсон бөгөөд цаашид орон нутаг дахь салбар сургуулиудын оюутны хөгжлийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нэн шаардлагатай байгааг сургуулийн захиргаанд уламжлав.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР