МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН УЛААНБААТАР ПАРК
Ажлын байрны нэр: Мэргэжилтэн (Технологи дамжуулалтын) -1 /үндсэн/
Ажлын байранд тавигдах шаардлага: Магистр ба түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжил: Шинжлэх ухааны тодорхой чиглэлээр мэргэжил эзэмшсэн
Мэргэшил: Шинжлэх ухааны тодорхой чиглэлээр мэргэшсэн
Туршлага: Их дээд сургууль, судалгааны болон үйлдвэрлэлийн байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
Ур чадвар:
- Монгол, англи хэлийг аман болон бичгийн түвшинд эзэмшсэн, харилцах чадвартай байх,
- Төслийн менежментийн ур чадвартай байх,
- Компьютер болон Microsoft office программыг хэрэглээний түвшинд эзэмшсэн байх,
- Гэрээ контракт боловсруулах, хянах, хэлцэл хийх чадвартай
- Технологи дамжуулалтыг дэмжих чиглэлд гадаад, дотоод төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэхэд чиглэсэн судалгаа хийх, санхүүжилт босгох чадвартай байх,
- Ажлын цаг ашиглах чадвар болон хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай, багаар ажиллах, баг удирдан зохион байгуулах чадвартай байх
- Санал санаачлагатай, эрхэлсэн ажилдаа сэтгэлтэй, зөв хандлагатай байх,
- Логик сэтгэлгээтэй, анализ дүгнэлт хийх чадвартай байх,
Тусгай шаардлага: Технологи дамжуулалт хийх, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, Triple Helix Model хэрэгжүүлэх, лицензийн гэрээ байгуулах, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллага)
- Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)
Бүртгэл: 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 6-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны №210 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1131, 1132, 1135, 1138
Захиргаа, хүний нөөцийн газар