МУИС-ийн Оюутны хөгжлийн газраас хөгжлийн бэрхшээлтэй оюутан суралцагчдад зориулан “Хамтдаа ярилцья” сэтгэл зүйн бүлгийн уулзалт зөвлөгөөг 2024 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр зохион байгууллаа. Энэ удаагийн бүлгийн уулзалт зөвлөгөө нь оролцогчдын амьдралын тухай, сэтгэл зүйн байдал, сэтгэл зүйн эрүүл мэндийн сэдвийн хүрээнд болсон бөгөөд МУИС-ийн бакалавр, магистр, докторын түвшний суралцагчид хамрагдсан онцлогтой, үр дүнтэй уулзалт болсон юм.
Бүлгийн уулзалт зөвлөгөөгөөр
- Өөрсдийн сэтгэл зүй, сэтгэл зүйн эрүүл мэндийн тухай ярилцах
- Сэтгэл зүйн байдал, хүсэл зорилго, мэдрэмжээ зургаар илэрхийлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулав.
“Хамтдаа ярилцья” бүлгийн уулзалт зөвлөгөөг цаашид хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад зориулан тогтмол зохион байгуулах тул хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг дэмжих үйлчилгээ хариуцсан мэргэжилтэнд хандан идэвхтэй хамрагдаарай.
Оюутны хөгжлийн газар