Хөгжлийн бэрхшээлтэй оюутны суралцах үйл явцад нь дэмжлэг үзүүлэх, эерэг ойлголт, хандлагыг төлөвшүүлэх, сургалтын орчин, нөхцөлийг сайжруулах, сурах хүсэл сонирхлыг нь дэмжих зорилготой “ХИЧЭЭНГҮЙ ОЮУТАН-2024” тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.
Тэтгэлгийн шалгуур шаардлага:
- Бакалаврын болон ахисан түвшний идэвхтэй төлөвт суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй суралцагч байх
- Сурлагын голч дүн 3 ба түүнээс дээш байх
- Амжилт болон нийгмийн идэвх оролцоо
Бүрдүүлэх материал:
- Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтийн маягт ТАТАХ
- Бакалаврын түвшний идэвхтэй төлөвт суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй суралцагч байх /гэрчилгээний хуулбар хавсаргах/
- Дүнгийн тодорхойлолт- (монгол)
- Суралцагч байх хугацааны амжилтыг гэрчилсэн бичиг баримтын хуулбар
Жич: Бүрдүүлсэн материалыг нүхтэй хавтсанд хийж хүлээлгэн өгнө.
Хүсэлт хүлээн авах хугацаа: 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15:00 цаг хүртэл СиСи системээр бүртгүүлж, тэтгэлгийн бүрдүүлэх бичиг баримтын хуулбар материалыг хэвлэж МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төв байрны 306 тоот өрөө, Оюутны хөгжлийн газрын тэтгэлэг хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгснөөр бүртгэл баталгаажна.
Холбоо барих утас: 77307730-1514, enkhtaivan_ts@num.edu.mn,
Оюутны хөгжлийн газар