Эрдмийн зөвлөлийн ээлжит хуралдаан 2024 оны 10-р сарын 03-ны өдөр Эрдмийн танхимд болов. Хуралдаанд ирвэл зохих 70 гишүүнээс оролцсон 62, чөлөөтэй 6 (Б.Отгонтөгс, С.Уянга, Г.Амарсанаа, С.Гэрэлбаатар, Ж.Төртогтох, С.Батцэцэг), ирээгүй 2 (Н.Баатарбилэг, Б.Улаанбаатар), хуралдааны ирц 88.6% байв.
Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв.
- МУИС-ийн Профессор, дэд профессор цолны болзол хангасан багш нарт эрдмийн цол олгох тухай,
- Орос-Америкийн математикч, Филдсийн шагналт Ефим Зельмановт МУИС-ийн Хүндэт доктор цол олгох тухай,
- МУИС-ийн профессор Р.Энхбатад МУИС-ийн Эмерит профессор цол олгох тухай,
- МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн даргыг сонгох.
Хуралдаанаас гарсан шийдвэр:
- МУИС-ийн Профессор цолны болзол хангасан 8, дэд профессор цолны болзол хангасан 16 багшид эрдмийн цолны үнэмлэх олгохыг МУИС-ийн Захиргаанд,
- Зөвлөлт-Америкийн математикч, Филдсийн шагналт Ефим Зельмановт МУИС-ийн Хүндэт доктор цол,
- МУИС-ийн профессор Р.Энхбатад МУИС-ийн Эмерит профессор цол олгохыг Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор (С.Гомбобаатар)-т тус тус үүрэг болгох,
- МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүдийн нууц санал хураалтын үр дүнг үндэслэн Х.Уламбадрахыг Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар сонгохоор шийдвэрлэв.
Хуралдаан 14:30 цагт эхэлж, 2 цаг 50 мин үргэлжлэв.
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Х.УЛАМБАДРАХ