Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ханжоу хотод зохион байгуулагдсан Aзийн бүсийн программчлалын “Asian Hangzhou Regional Contest 2024-2025” олимпиадаас NUM-L3 болон NUM-BNTs багууд хос хүрэл медаль хүртлээ.
Тус олимпиадад нийт 369 оюутны баг өрсөлдсөн байна. Багийн удирдагчаар МУИС-МТЭС-ийн Мэдээлэл, Компьютерын ухааны тэнхимийн багш И.Бямбасүрэн ажилласан юм. NUM-L3 багийн бүрэлдэхүүнд компьютерын ухааны 2-р түвшний оюутан Г.Далайцэрэн, 1-р түвшний оюутан Б.Хишигдэмбэрэл, Программ хангамжийн 2-р түвшний оюутан Э.Билгүүн нар, NUM-BNTs багт Программ хангамжийн 3-р түвшний оюутан Б.Цог, 1-р түвшний оюутан Б.Бат-оргил, Мэдээллийн системийн 2-р түвшний оюутан М.Наранбат нар багтсан юм.
Амжилттай оролцсон нийт оюутнууддаа болон удирдсан багш нартаа баяр хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье!