“Women Empowerment Mongolia” (WE Mongolia) ТББ нь АНУ-д бүртгэлтэй ашгийн бус эмэгтэйчүүдийн байгууллага юм. Охид эмэгтэйчүүд тэр дундаа зорилтот бүлгийн иргэдийн хувь хүний хөгжилд хөрөнгө оруулж, STEM боловсролыг хүртээмжтэй болгох замаар жендерт суурилсан гадуурхлыг арилгахад тус байгууллагын зорилго оршино.
Тэтгэлгийн зорилго
- Мэдээллийн технологийн чиглэлээр суралцан, улмаар мэргэжлээрээ ажиллах чин хүсэлтэй, сурлага сайтай охидыг дэмжин, санхүүгийн болон техникийн тусламж үзүүлэх.
- STEM салбар дахь жендерийн харьцааг тэнцүүлэх, тэгш боломжийг хангах тухай Тогтвортой Хөгжлийн тавдугаар зорилгыг биелүүлэхэд хувь нэмрээ оруулах.
Тэтгэлгийн хэмжээ
“WE Mongolia” ТББ-аас жил бүр хэрэгжүүлж буй “STEM салбарт охидыг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд МУИС-ийн таван эмэгтэй оюутныг сонгон шалгаруулж, 2024-2025 оны хичээлийн жилд тус бүр 1,000,000 төгрөгийн сургалтын тэтгэлэг олгоно.
Тэтгэлгийн онцлог
Энэхүү тэтгэлэгт шалгарсан оюутан тус бүрд 1,000,000 төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхээс гадна, тэднийг зургаан сарын хугацаанд техникийн ур чадварыг хөгжүүлэх сургалт, уулзалт, арга хэмжээнд хамруулж хувь хүний хөгжлийг олон талаас нь дэмждэгээрээ онцлог юм. Тухайлбал, “Role Model” онлайн сургалт, ганцаарчилсан көүчинг, мэргэжил таниулах уулзалт, технологийн салбарын эмэгтэйчүүдийн чуулган, охидын манлайлал, баг бүрдүүлэлт, мэргэжлийн ур чадвараа сорих сонирхолтой арга хэмжээнүүдэд оролцоно. Түүнчлэн, ахлах ангийн охидод зориулсан зуны сургалтад багаараа бэлтгэж, мэргэжлээ таниулах сайн дурын ажлын туршлага хуримтлуулах боломжтой.
Бүх арга хэмжээнд тасралтгүй оролцсон бөгөөд тодорхой шалгуурыг хангасан оюутнуудад зөөврийн компьютер олгоно. Хөтөлбөртэй холбогдох мэдээллийг https://www.wemongolia.org/stem-scholarship цахим хуудаснаас сонирхоно уу.
Хөтөлбөрийн хугацаа
2025 оны I-VI сарын хугацаанд. Хөтөлбөр эхлэх/дуусах өдрийг жич зарлана.
Тавигдах шаардлага
- 2024-2025 оны хичээлийн жилд МУИС-ийн III түвшний суралцагч байх.
- Мэдээллийн технологи, компьютерын ухаан, программ хангамжийн чиглэлээр мэргэшиж буй суралцагч байх.
- Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх.
- Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагч байх.
- МУИС-ийн СиСи системд байгаа бусад тэтгэлэгт хамрагдаагүй байх.
- Хөтөлбөрийн хугацаанд зохиогдох бүх арга хэмжээнд биеэр оролцох (хүндэтгэх шалтгаанаас бусад тохиолдолд) боломжтой байх бөгөөд 2025 оны VI сард зохиогдох ахлах ангийн охидод зориулсан зуны сургалтыг дуустал Улаанбаатарт байх.
- Өөрийн сонирхсон чиглэлээр хичээлээс гадуурх дугуйлан, олимпиадад амжилттай оролцож байсан эсвэл сайн дурын ажлын туршлагатай бол давуу тал болно.
Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт
- Тэтгэлэгт хамрагдах өргөдлийн маягт
- Ерөнхий Боловсролын гэрчилгээний хуулбар
- Дүнгийн тодорхойлолт
- Зөвлөх багшийн тодорхойлолт – 1 хувь
- Ганцаараа авхуулсан зураг– 1 хувь (сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд байгууллагын цахим хуудсаар мэдээлэхэд ашиглана)
- Доорх сэдвээс аль нэгийг сонгон 1-3 хуудас эсээ бичих
- Би яагаад ________ мэргэжлийг сонгосон бэ?
- STEM тэтгэлэгт хамрагдсанаар ямар боломж нээгдэж байна. Түүнийг хэрхэн ашиглах вэ?
- Ирээдүйн зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ?
- Чөлөөт сэдэв
Нэмэлт материалууд:
- Олимпиадад оролцож байсан бол, тодорхойлолт эсвэл гэрчилгээний хуулбар
- Сайн дурын ажил хийж байсан бол, тодорхойлолт эсвэл нотлох баримт
Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 12:00 цаг хүртэл СиСи системээр бүртгүүлж, бүрдүүлэх бичиг баримтыг МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төв байрны 306 тоот өрөө, Оюутны хөгжлийн газарт хүлээлгэн өгснөөр бүртгэл баталгаажна.
Тэтгэлгийн удирдамж
Мэдээлэл авах утас: 77307730-1514, enkhtaivan_ts@num.edu.mn