МУИС-ийн Оюутны хөгжлийн газраас жил бүр зохион байгуулдаг “Цагийн ажлын байрны өдөрлөг” -ийг 2024 оны 11 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөг нь суралцагчдыг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, цагийн ажилд зуучлан хөдөлмөрийн харилцаа, соёлд сургах, ажил хөдөлмөрт бэлтгэх, туршлагажуулах, төгсөөд ажлын байртай болох боломжийг бүрдүүлэх зорилготой.
Өдөрлөгт топ аж ахуйн нэгж байгууллага болох Юнител, Таван богд солюшн, Pizza Hut, CU, GS25, TDB, Skyresort, Их Монгол фүүдс, Cupchicken, Mind Plus, Govi Khangai mebel, Mobicom, Talk Talk English, Tours les Tours, Zippy Delivery, Great Empire, Professional Nany Service, Teach for Mongolia НҮТББ , Мандал Даатгал, Continental hotel, Хурд группын Хурд маркет, Хулан Уул, Динза Цондоолойгийн анд найзууд НҮТББ, Best coder international, Зана Глобал Коропраци, Uni Service Solution, Витафит Милк ХХК, Premium Nexus, Cosmo Trade LLC, Петро Нано ХХК, Power Nutration, Мэргэн оюут болон Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Ч.Ганчимэг зэрэг 50 орчим байгууллагын 60 хүний нөөцийн менежер оролцсоноороо онцлог байлаа.
Цагийн ажлын байрны өдөрлөг МУИС-ийн Багш, Оюутны хөгжлийн төвийн 5 давхарт 2 өдрийн турш үргэлжлэн ажил олгогч байгууллагуудын 80 гаруй цагийн ажил, 7 байнгын ажлын байр зарлагдаж нийт 1072 анкет бөглөжээ.
Өдөрлөгийн үйл ажиллагааны үеэр career.num.edu.mn цахим хуудасд 12 байгууллагын бүртгэлийг үүсгэн 11 ажлын байрны мэдээллийг байршуулсан бөгөөд цагийн ажлын байрны мэдээлэлд 113 суралцагч CV-ээ ирүүлээд байна.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР