Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургууль, Геологи эрдэс баялгийн музей, МУИС-ийн Геологи, газарзүйн сургууль, ШУА-ын Палеонтологийн төв, “Монголын Үйлдвэрлэлийн Геологчид” холбоо, Монголын Геологийн холбоо, Монгол Улсын Өрөмдлөгийн холбоо, Монголын Геофизикчдийн холбоо хамтран геологчид, эрдэмтэд, гадаад дотоодын компаниуд, ханган нийлүүлэгчид болон эрдэс баялгийн салбарт ажиллаж буй хэн бүхэнд нээлттэй ээлжит 5 дахь удаагийн “Монголын геологи, ХАЙГУУЛ – 2013” чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо 2013 оны 3 дугаар сарын 21-22-нд РЦНК-д зохион байгуулах болсныг та бүхэнд албан ёсоор мэдэгдэхэд таатай байна. 5 дахь удаагийн чуулга уулзалтын үйл ажиллагаанд та бүхнийг өргөнөөр оролцохыг урихын ялдамд товч агуулгыг танилцуулж байна.
- Монгол орны геологи-стратиграфи, тектоник-магматизм, ашигт малтмал-металлогени, эрэл-хайгуулын аргачлал, салбарын эдийн засаг ба менежмент болон гидрогеологи-геоэкологийн асуудлууд, мөн хувийн хөрөнгөөр хийгдэж буй геологи-хайгуулын ажлын үр дүн зэрэг өргөн хүрээний асуудлаар илтгэл хэлэлцүүлэгдэх тул та бүхэн энэ чиглэлүүдээр илтгэл тавих боломжтой.
- “ХАЙГУУЛЧИН” сэтгүүлийн 48 дахь дугаарт хэвлэгдэх илтгэлүүдийн хураангуйг бүрэн эхээр нь 3 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл хүлээн авна. Чуулганаар шилдэг илтгэл 3, ханын илтгэл 1-ийг шалгаруулна. Холбоо барих хүн: “Хайгуулчин” сэтгүүлийн редакцийн нарийн бичгийн дарга Б.Энхжаргал ( 99823757; enkhee2404@yahoo.com), хариуцлагатай редактор доктор С.Жаргалан (99239467; jrgln_s@ymail.com) нартай холбогдоно уу.
- Хурлын үеэр ГЭБ музейд хадгалагдаж байгаа манай геологчдын хандивласан дээжсийн үзэсгэлэн гаргана. Мөн геологичдынцуглуулсан эрдэс, чулуулаг, хүдрийн шилдэг дээжийн уралдаан, байгалийн үзэгдэл, сонин тогтоц, эгзэгтэй агшин зэргийг буулгасан уран зургийн уралдаан тус тус зохион байгуулагдана. Холбоо барих хүн: Ё.Мажигсүрэн (99793438, majigsuren@yahoo.com)
- “Монгол орны байгаль хайгуулчдын дуранд” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулж, ховор агшин, ур чадвар, байгалийн өвөрмөц тогтоц гэсэн 3 төрлөөр бүтээлийг шалгаруулна. Холбоо барих хүн: (Д.Даваа-Очир, 88116586, d_ochir@yahoo.com)
2009 оны анхдугаар чуулга уулзалтаас эхлэн олон улсын хэмжээний хуралдаан болгохоор зохион байгуулагчид тодорхой зорилго тавин ажиллаж ирсэн бөгөөд чуулга уулзалтын хүрээнд 2013 оны 03 сарын 20-ны өдөр “Газрын тосны геологи, сав газрын анализ” (Холбоо барих хүн: Н.Байгалмаа: 99099742, baigal@mmer.mn), 2013 оны 03 сарын 23-ний өдөр “Алтны үндсэн ордын хайгуулын арга аргачлал, нөөцийн тооцоо” сэдэвт нэг өдрийн сургалтыг (С.Жаргалан: 99239467, jrgln_s@mmer.com) тус тус явуулах болно.
Холбоо барих хаяг:
Н.Байгалмаа Утас: +976-99099742 Email:baigal@mmer.mn
Нэмэлт мэдээллийг www.mmer.mn; www.monseg.mn; www.geos.mn; www.mda.mn, www.mram.gov.mn; www.inspection.gov.mn авна уу.
|
ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨЛ