Эрасмус+ хөтөлбөрт оролцохыг урьж байна 

Share Button

Европын Холбооны санхүүжилттэй “Эрасмус+” хөтөлбөрийн хүрээнд Францын Парис Нантерийн их сургууль (University Paris Nanterre)-ийн магистрын солилцооны хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад урьж байна.  

Уг хөтөлбөрт хүсэлт гаргагч нь МУИС-ийн дор дурдсан мэргэжил, түвшинд суралцагч байх шаардлагатай бөгөөд зөвхөн МУИС-ийн Хамтын ажиллагааны хэлтсээр дамжуулан хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргана.  

Мэргэжлийн чиглэл, түвшин: 

  • Археологи, антропологи, түүх, газарзүйн чиглэлээр нийт 2 оюутан солилцоонд хамрагдана 

Доорх ангиллуудаас аль нэгэнд нь хамрагдах нэр дэвшигчдийн онцгой нөхцөл байдлыг харгалзан үзнэ. Үүнд: 

  • Санхүүгийн чадамж хязгаарлагдмал, эмзэг бүлгийн нэр дэвшигч. 

Хавсаргах баримт бичиг: Төрөөс халамж, нэмэлт санхүүгийн тусламж авдаг гэдгийг нотлох баримт бичиг 

  • Ялгаатай хөгжилтэй нэр дэвшигч. 

Хавсаргах баримт бичиг: Эмчийн бичиг (эх хувиараа, материал бүрдүүлж өгсөн өдрөөс ихдээ зургаан сарын дотор бичигдсэн байх) 

Хөтөлбөрийн хугацаа: 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын семестр (Нийт 5 сар) 

Тэтгэлгийн хэмжээ: Сургалтын төлбөр, нислэгийн тийзийн төлбөр болон амьжиргааны зардлыг Европын Холбооноос бүрэн хариуцна. 

Тавигдах шаардлага: 

  • Дээр заасан мэргэжлийн чиглэлээр идэвхтэй суралцаж буй МУИС-ийн магистрын түвшний нэг болон түүнээс дээш улирал суралцсан оюутан байх 
  • Англи хэлний B2-C1 түвшний мэдлэгтэй байх 

Бүрдүүлэх материал: 

  • Өргөдөл/Application form  
  • CV (судалгааны сэдэв болон хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцсон талаар тусгана) 
  • Оюутны тодорхойлолт (Англи хэл дээр) 
  • Дүнгийн албан ёсны тодорхойлолт (Англи хэл дээр) 
  • Хэлний мэдлэгийг тодорхойлох батламж 
  • Нэмэлт амжилт тодорхойлох баримт бичгүүд 
  • Гадаад паспортын хуулбар  

Материал хүлээн авах хугацаа: 2024 оны 11 дүгээр сарын 28 (Пүрэв гараг) хүртэл 

Товлогдсон хугацаанд багтаан холбогдох материалын хуулбарыг PDF нэг файл болгон Хамтын ажиллагааны хэлтсийн cooperation@num.edu.mn цахим хаягаар илгээнэ. Хөтөлбөрийн талаар асууж тодруулах зүйлээр Хамтын ажиллагааны газрын 75754400-(1165) дугаарт холбогдож эсвэл cooperation@num.edu.mn хаягаар хандана уу.  Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүйг анхаарна уу.  

 

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар