Залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн нээлт болно

Share Button

Монгол Улсын Их Сургууль “Зориг сан”-гийн хэрэгжүүлж буй “Залуусын Тогтвортой Ажил Эрхлэлтийг Дэмжих Хөтөлбөр 3”-ийн хүрээнд хамтран ажиллах гэрээ байгуулна.

  • Зориг Сантай хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслолын арга хэмжээ,
  • Залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн нээлт
  • Ирээдүйн ажлын байрны чиг хандлага сургалт хэлэлцүүлэг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 16:00 цагаас болно.

Энэхүү гэрээний зорилго нь МУИС-ийн Оюутны хөгжлийн газрын хөдөлмөр эрхлэлт, карьер хөгжлийг дэмжих үйлчилгээгээр дамжуулан суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, МУИС-ийн төгсөгчдийг ажлын байранд бэлтгэх сургалт зохион байгуулах, сургагч багш нарыг бэлтгэх үйлчилгээг дэмжих зорилготой.

Ёслолын арга хэмжээний урилга, хөтөлбөр

Залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн нээлт

Ирээдүйн ажлын байрны чиг хандлага сургалт хэлэлцүүлэг

МУИС-ийн ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар