Ахисан түвшний сургуулиас 2023-2024 оны хичээлийн жилд Face to Face уулзалт арга хэмжээг анх удаа зохион байгуулсан нь ахисан түвшний судалгааны лабораторийн судлаачид болон Монгол улсын үйлдвэрлэл явуулж буй хувийн хэвшлийн компаниудын хооронд хамтран ажиллах боломжийг нээсэн үйл ажиллагаа болсон юм.
Уг арга хэмжээний үеэр хэлэлцэн тохиролцсоны дагуу Тэсо Хүнс ХХК нь тус сургуулийн Хүнсний шинжилгээний лабораторитой хамтын ажиллагааны гэрээ байгуулж тус үйлдвэрийн “Зөв аарц” брэнд бүтээгдэхүүний химийн найрлага, биологийн идэвхийг судлан тогтоолгох захиалгат төсөл санал болгосны дагуу судалгааг амжилттай хийж гүйцэтгэн өнгөрсөн долоо хоногт тайланг хүлээлгэн өглөө.
Тус захиалгат төслийн судалгааг биологийн тэнхимийн профессор Б.Батжаргал удирдан ажилласан бөгөөд ажлын үр дүнг үйлдвэрлэгч компаны зүгээс өндрөөр үнэлж, цаашид дараагийн бүтээгдэхүүн дээр судалгаа хийлгэх захиалгат төсөлт ажлын саналыг дэвшүүлсэн байна.