Япон Улсын иргэн IKEDA SOGO-ийн нэрэмжит тэтгэлгийн батламж гардууллаа

Share Button

Хүүхэд, насанд хүрэгчдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжил сонголтоо хийх, ажил мэргэжлийн хөгжлийн замаа удирдах, мэргэжлээрээ тасралтгүй өсөж хөгжих, насан туршийн сурч боловсроход нь мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх чадамж бүхий ажил мэргэжлийн зөвлөхийг бэлтгэх, мэргэшүүлэх зорилгоор Герман, Швейцарь, Австрали улсын санжүүжилтаар ХНХЯ, БШУЯамны бодлогын дэмжлэгтэйгээр салбар дундын магистрын хөтөлбөр 2017 оны хичээлийн жилээс нээгдэн элсэлт авч эхэлсэн юм.

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болон бусад донор байгууллага, хувь судлаачдаас хөтөлбөрийг сайжруулах, сургалтын орчин, хэрэглэгдэхүүн, багш нарын мэргэжлийн чадавхыг дээшлүүлэх зэргээс гадна суралцагчдад сургалтын тэтгэлгийн дэмжлэгийг үзүүлж ирсэн.

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Ажил мэргэжил судлалын хөтөлбөрт амжилттай суралцаж буй ахисан түвшний суралцагчдад Япон Улсын иргэн IKEDA SOGO-ийн нэрэмжит тэтгэлгийг зургаа дахь жилдээ олгох гэж байгаа бөгөөд 2024-2025 оны хичээлийн жилийн I улиралд ШУС, НУС-ын Ажил мэргэжил судлал хөтөлбөрийн ахисан түвшний суралцагч А.Ариунзаяа шалгарлаа.

 

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар