Энэ жилийн Багшлах ур чадварын тэмцээн 11 дүгээр сарын 22-27-ны өдрүүдэд болж өндөрлөв. МУИС-ийн багш нарын хийсэн судалгаагаар энэ тэмцээнээс оюутны эзэмших мэдлэг, чадвар, хандлага нь багш боловсролын хөтөлбөрийн суралцахуйн зорилтуудтай нийцэхийн зэрэгцээ багш боловсролын хөтөлбөрийн хичээлүүдийг нэгтгэн интеграцчилж орчин үед чухлаар шаардагдах болсон зөөлөн чадваруудыг эзэмшүүлж байна гэсэн үр дүн гарсан. Цаашлаад цалин, хангамж, ажлын ачаалал, нийгмийн өндөр хүлээлт, шаардлага зэрэг бусад хүчин зүйлээс хамааран ЕБС-иудад багш дутагдалтай байгаа өнөөгийн нөхцөлд багш мэргэжлийг сурталчилах, нэр хүндийг өсгөхөд багшлах ур чадварын тэмцээний ач холбогдол улам бүр өсөн нэмэгдсээр байна.
Тэмцээний 1-р шатанд 13 баг материал ирүүлснээс 9 баг 2-р шатанд шалгарч судалгааны ажлын илтгэлээ хэлэлцүүлж, хичээлийн үзэсгэлэнгээ танилцуулсан бөгөөд 2-р шатнаас байгаль, нийгэм-хүмүүнлэгийн ухааны салбар тус бүр 3 байр шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагнал гардууллаа. Үүнд:
Байгалийн ухааны салбарт:
- Тэргүүн байр: Багш, байгалийн ухааны боловсрол (Хими) хөтөлбөрийн оюутан Б. Алтанцэцэг, Д.Гандолгор, Б.Лхагважаргал, А.Сэржмядаг, Х.Энх-Ананд нар “Шилжилтийн металл” сэдэвт хичээлийн судалгаагаар,
- Дэд байр: Багш, математикийн боловсрол хөтөлбөрийн оюутан Б.Оргилмаа, Б.Халиунаа, Д.Ариунтуяа, Н.Лхагвасүрэн нар “Шугаман тэгшитгэлийн системийг орлуулах аргаар бодох” сэдэвт хичээлийн судалгаагаар,
- Гутгаар байр: Зүүн бүсийн сургуулийн Багш, бага боловсрол хөтөлбөрийн оюутан Г.Сувд-Эрдэнэ, Л.Энхтуул, Э.Гантуяа, У.Марал-Эрдэнэ нар “Бүх бие сүүдэр үүсгэх үү?” сэдэвт хичээлийн судалгаагаар 3-р байр
Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарт
- Тэргүүн байр: Багш, монгол хэл-уран зохиолын боловсрол хөтөлбөрийн оюутан З.Анужин, М.Хонгорзул, Б.Хүслэн-Эрдэнэ, Б.Цэндмаа, А.Жадамба нар “Холбох эгшгийн дүрэм” сэдэвт хичээлийн судалгаагаар,
- Дэд байр: Багш, монгол хэл-уран зохиолын боловсрол хөтөлбөрийн оюутан Х.Айдос, А.Алтансувд, Б.Анужин, Ё.Золбоо, Ч.Өнөрзаяа нар “Гэсэрийн тууж” сэдэвт хичээлийн судалгаагаар,
- Гутгаар байр: Багш, гадаад хэлний боловсрол (Англи) хөтөлбөрийн оюутан Б.Төрмөнх, Б.Сайнзаяа, П.Зулбадам, Б.Уртнасан нар “Daily routine” сэдэвт хичээлийн судалгаагаар тус тус амжилттай оролцлоо.
Багшлах ур чадварын тэмцээнийг чанаржуулан илүү өргөн хүрээнд зохион байгуулахад хамтран ажиллаж ирсэн заах арга зүйн багш нарын хамтлаг, тэмцээнийг бүх талаар дэмжиж ажилладаг ШУС, Зүүн бүс, Баруун бүсийн сургуулиудад багш боловсролын хөтөлбөрийн нийт оюутнуудынхаа өмнөөс талархал илэрхийлье.
Тэмцээнийг зохион байгуулах баг