
Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/BJZHXUdoDaMk8YPt5
Хакатон уралдааны удирдамж
НЭГ. Оршил
Хиймэл оюун LLM (Large Language Model) ашигласан хакатон уралдааныг мэдээллийн технологийн салбарт сонирхолтой МУИС-ийн оюутнуудын дунд зохион байгуулна. Энэхүү уралдаанаар оюутнуудын бүтээлч сэтгэлгээг дэмжих, технологийн шинэ шийдлийг боловсруулах, ур чадварыг сорих юм. ХасБанктай хамтран зохион байгуулж буй уралдааны зорилго нь маш тодорхой асуудлын хүрээнд явагдах бөгөөд ХасБанкны веб сайтын мэдээ болон бүтээгдэхүүний нийтлэлээс хариулдаг виртуал туслахын шийдлийг RAG (Retrieval-Augmented Generation) ашиглан боловсруулах, туршиж үнэлэх, улмаар бодит хэрэглээнд нэвтрүүлэх санаачилгыг дэмжих болно.
ХОЁР. Зорилго
- Оюутнуудын хиймэл оюуны талаарх мэдлэг, чадварыг сайжруулах
- Багаар асуудлыг шийдвэрлэх чадавхыг сайжруулах
- Хиймэл оюуны салбарт ажиллах дур сонирхлыг төрүүлэх
- Хиймэл оюуны хэрэглээг дэмжих, бодит хэрэглээнд турших
ГУРАВ. Зохион байгуулалт, хөтөлбөр
Хакатон уралдаанд 3 хүний бүрэлдэхүүнтэй 10 багаар оролцоно. Оролцогчид бүртгүүлэхээсээ өмнө багаа бүрдүүлсэн байх шаардлагатай бөгөөд түрүүлж бүртгүүлсэн баг түрүүлж оролцох эрхээ авна. Хакатоныг 2024.12.07-ны Бямба гарагийн 08:30 цагаас 2024.12.08-ны өдрийн Ням гарагийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 7-р байрны 207 тоотод зохион байгуулна.
2024.12.07-ны Бямба гараг
08:30 – 09.30 Бүртгэл
09:00 – 10:00 Нээлт, танилцуулга ба чиглүүлэх илтгэл
10:00 – 12:30 Багаараа ажиллах
12:30 – 13:30 Үдийн хоол
13:30 – 15:00 Менторын цаг
15:00 – 20:30 Багаараа ажиллах
20:30 – Эхний өдрийн завсарлага
2024.12.08-ны Ням гараг
08:30 – 12:30 Багаараа ажиллах
12:30 – 13:30 Үдийн хоол
13:30 – 15:20 Багаараа ажиллах
15:20 – 15:30 Бүтээл илгээх
15:30 – 17:00 Питч илтгэл
17:00 – 17:30 Шүүгчдийн зөвлөгөөн
17:30 – 18:00 Шагнал гардуулалт
ДӨРӨВ. Хамрах хүрээ
МУИС-ийн бүх салбарын, бүх түвшний оюутнууд оролцох боломжтой.
ТАВ. Шалгуур
Уралдаанд оролцогч багийн гүйцэтгэсэн ажлыг дараах шалгуур оноогоор үнэлнэ. Үүнд:
- Инновац ба бүтээлч байдал 30 оноо
- Техник гүйцэтгэл 30 оноо
- Үр дүн ба үнэлгээ 20 оноо
- Илтгэлийн чанар 10 оноо
- Багийн ажиллагаа 10 оноо
ЗУРГАА. Шагнал
1-р байр: 3,000,000 төгрөгний сургалтын төлбөрийн тэтгэлэг, батламж, цалинтай дадлагажих эрхийн бичиг
2-р байр: 2,250,000 төгрөгний сургалтын төлбөрийн тэтгэлэг, батламж, цалинтай дадлагажих эрхийн бичиг
3-р байр: 1,500,000 төгрөгний сургалтын төлбөрийн тэтгэлэг, батламж, цалинтай дадлагажих эрхийн бичиг
ДОЛОО. Зохион байгуулагч
Ерөнхий зохион байгуулагч: МУИС-ийн Мэдээллийн Технологи, Электроникийн Сургууль, Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим, Машин оюуны лаборатори
Ивээн тэтгэгч, хамтран зохион байгуулагч: ХасБанк
Ивээн тэтгэгч, хамтран зохион байгуулагч: ХасБанк
НАЙМ. Бүртгэл
Бүртгэх хугацаа: Бүртгэл 2024.12.02 – 2024.12.06-ны 17:30 цаг
ЕС. Холбоо барих
Утас: 88832902, 99895480
И-мэйл: amgalan.a@num.edu.mn
Engineering with AI!