“Өнөөгийн философи ба соёлын эрх” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зохион байгууллаа

Share Button

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО-оос жил бүрийн 11 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн Пүрэв гарагийг Дэлхийн философийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. 2024 оны Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимээс их сургуулийн бакалаврын түвшний оюутнуудын дунд “Өнөөгийн философи ба соёлын эрх” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулж, 11 дүгээр сарын 27-ны өдөр шагналаа гардууллаа.

Уралдаанд нийт 7 их сургуулийн 26 оюутан оролцов. Уралдаан зохион байгуулах комисс эсээний зохиогчийн нэр, сургууль зэрэг мэдээллийг нууцалж шалгаруулсан байна.

  • Тэргүүн байр – Д.Хүслэн, МУИС-ийн сэтгүүл зүйн хөтөлбөрийн 4-р түвшний оюутан
  • Дэд байр – А.Билгүүн, ХААИС-ийн эдийн засаг, бизнесийн сургуулийн 1-р түвшний оюутан
  • Гуравдугаар байр – Д.Пүрэвдулам, МУИС-ийн бизнесийн сургуулийн 1-р түвшний оюутан тус тус шалгарлаа.

 

Философи, шашин судлалын тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар