“Эрэл-Шийдэл 2024” Оюутны эрдэм шинжилгээний хурлын 2-р шатанд тэнцсэн илтгэлүүдийг танилцуулж байна.
Хурлын 1-р шатанд 6 их сургуулийн 31 илтгэл ирснээс шилдэг 14 илтгэл шалгарлаа. 2-р шатанд тэнцсэн нийт оюутнууддаа баяр хүргэе. Шилдэг илтгэлүүдийг танилцуулах хурал 2024 оны 12 дугаар сарын 6-ны өдөр МУИС-ийн дугуй танхимд 10:00-16:00 цагийн хооронд болох болно. Та бүхэн оюутнуудын сонирхолтой илтгэлүүдтэй ирж танилцаарай.