МУИС-ийн Оюутны хөгжлийн газраас Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран 2024 оны 12 дугаар сарын 5-ны өдөр МУИС-ийн эмнэлэгт сургуулийн багш ажилтан, оюутан суралцагчдыг улирлын томуугийн эсрэг БНСУ-ын “GC Flu 2024-2025” гэдэг 4 цент вакцинд хамрууллаа. Тус вакцинжуулалт нь сайн дурын үндсэн дээр, үнэ төлбөргүй явагдсан бөгөөд нийт 150 орчим хүн томуугийн эсрэг вакцин тариулсан байна.
Томуугийн эсрэг вакцинжуулалтад хамрагдах нь улирлын шинж чанартай томуу тусах, хүндрэх эрсдэлийг бууруулах ач холбогдолтой байдаг тул өөрийн эрүүл мэнддээ анхаарал хандуулан вакцинжуулалтад хамрагдсан оюутан суралцагч, багш ажилтан та бүхэнд талархал илэрхийлж, цаашид зохион байгуулагдах дархлаажуулалтын үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдахыг хүсье.
Оюутны хөгжлийн газар
МУИС-ийн эмнэлэг