Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн туршилтын виртуал нислэгийн сургалтын техник хэрэгсэл гардуулан өглөө

Share Button

“Инженер геодези” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын Их Сургуулийн ШУС-ийн БУС-ын Газарзүйн тэнхимд нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн туршилтын виртуал нислэгийн техник, хэрэгсэл (дроны гар удирдлага, дроны виртуал программ хангамж)-ийг, 85 инчийн ухаалаг дэлгэцийн хамт тус тэнхимийн Газар төлөвлөлт, зураглалын лабораторид гардуулан өглөө.

Тус үйл ажиллагааны үеэр Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн Байгалийн ухааны салбар болоод “Инженер Геодези” ХХК хооронд газрын харилцаа, хот төлөвлөлтийн салбарт ухаалаг технологийг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны чиглэлээр оюутан суралцагчид, профессор, багш нарт шинэ техник, технологийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хандлага төлөвшүүлэх чиглэлээр хамтран ажиллах “САНАМЖ БИЧИГ”-ийг байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд Газарзүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Г.Бямбахүү, доктор, профессор П.Мягмарцэрэн болон тэнхимийн багш, оюутнууд, “Инженер геодези” ХХК-ийн захирал Ц.Билэг, тус компанийн Геодези геоматик группийн дарга Ч.Бурмаа болон нисэхийн инженер И.Барнасан нар оролцсон юм.

МУИС, ШУС, БУС

Газарзүйн тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар