МУИС-ийн Гадаад хэлний төв “Academic Essay Writing” буюу Aнгли хэлний эсээ бичлэгийн тэмцээнийг амжилттай зохион байгуулав

Share Button

МУИС-ийн Гадаад хэлний төв “Academic Essay Writing” буюу Aнгли хэлний эсээ бичлэгийн тэмцээнийг арван дөрөв дэх жилдээ  амжилттай зохион байгуулж, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дүнгээ гаргалаа. Уг тэмцээн нь ахисан дунд шатны англи хэлний хичээлийг сонгон суралцаж буй оюутнуудын академик бичих чалварыг улам сайжруулах, бататгах, өргөн хүрээнд сэтгэх чадварыг суулгах, бусдыгаа манлайлахад дадлагажуулах зорилготой юм.

Энэ удаагийн тэмцээнд МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиас 82 оюутан оролцож, мэдлэг оюунаа сорьсоноос Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн 2 дугаар түвшний  оюутан Галина овогтой Оюундарь, Бизнесийн сургуулийн 1 дүгээр түвшний оюутан Урнаа овогтой Оюун-Эрдэнэ, Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн 1 дүгээр түвшний  оюутан Ариунбаатар овогтой Должин, Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн 1 дүгээр түвшний  оюутан  Мөнхбат овогтой Гэрэлмаа, Бизнесийн сургуулийн 1 дүгээр түвшний оюутан Батзаяа овогтой Халиунаа нар  тэргүүн байруудад шалгарлаа.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар