- БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр магистрт суралцах “Алтан боломж” МУИС-ийн төгсөх ангийн оюутнуудад олдож байна. Хэрвээ Та сурлагын голч өндөр, англи, солонгос хэлний мэдлэгтэй бол /ТОРЕК-3 оноотой бол маш давуу эрхтэй/ яаралтай Оюутанд үйлчлэх төвд хандан материал бүрдүүлээрэй. Материал бүрдүүлж өгөх эцсийн хугацаа 3 дугаар сарын 25. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай http://www.meds.gov.mn/scholarshipkorea2013
ЭНЭ ТЭТГЭЛЭГТ ЗӨВХӨН МУИС-ИЙН ОЮУТНУУД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ
- Төгсөх ангийн оюутан залуусдаа зориулан Монголын тэргүүлэх компаниуд болох MCS, Голомт банк, Японы SUMITOMO корпорацийн Хүний нөөцийн шилдэг менежерүүдийг урьж “Ажилд ороход бэлтгэх тухай”, “Ажлын амжилтанд нөлөөлөх хүчин зүйлүүд” сэдэвт цуврал лекцүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд 4 сарын 2 болон 5-ны өдөр эхний лекцүүд зохиогдож эхлэнэ. Зарыг Оюутанд үйлчлэх төвийн Facebook болон group хаягаар зочлон аваарай.
- МУИС-ийн Төгсөгчдөд зориулсан, төгсөгчдөө ажлын байранд зуучлах хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг Монгол-Япон төвд 4 сарын 12-ны өдрийн 10.00-16.00 цагт болох тул Та бүхэн өргөнөөр оролцоорой.
ОЮУТАНД ҮЙЛЧЛЭХ ТӨВ