“Япон Улсын хот төлөвлөлтийн хөгжлийн туршлага” сэдэвт лекцэд урьж байна

Share Button

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-аас Япон орон судлалыг дэмжих зорилгоор МУИС-тай хамтран хэрэгжүүлж буй “Японы модернизаци ба Хөгжил судлал” цуврал хичээлийн хүрээнд хот төлөвлөлтийн салбарын талаарх лекц зохион байгуулагдах гэж байна. Тус үйл ажиллагаанд Япон улсын Васэда Их Сургуулийн профессор, ЖАЙКА Огата Садакогийн нэрэмжит Энхтайвны хөгжлийн судалгааны хүрээлэнгийн зочин судлаач Китано Наохиро “Япон улсын хот төлөвлөлтийн хөгжлийн туршлага” сэдвээр лекц тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх болно.

 

Хаана: МУИС, Хичээлийн 1-р байр, Эрдмийн танхим

Хэзээ: 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 16:00-18:00 цагт

МУИС-ийн багш, оюутан, судлаач та бүхнийг хүрэлцэн ирж, өргөнөөр оролцохыг урьж байна.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар