Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аяны хүрээнд оюутнуудад зориулсан сургалт зохион байгууллаа

Share Button

Дэлхий дахинд жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян өрнөсөн. Энэхүү аяныг тохиолдуулан охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгахад МУИС-ийн оюутан залуус нэгдлээ.

Сургалтын үйл ажиллагаанд:

  • МУИС-ийн Оюутны хөгжлийн газрын дарга, доктор Б.Цэцэнцолмон
  • ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын Захирал Проф.Шахбаз Хан
  • ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан
  • МУИС-ийн Жендер судлалын төвийн захирал, ЮНЕСКО-ийн Нийгмийн Өөрчлөлтийн Удирдлага Хөтөлбөрийн Монголын Үндэсний Хорооны нарийн бичгийн дарга, доктор Ц.Цэцэгжаргал
  • МУИС-ийн Маркетинг худалдааны тэнхимийн ахлах багш, доктор Ч.Энхболд
  • ДХИС-ийн Хилийн албаны тэнхимийн дэд профессор, хууль зүйн ухааны доктор, цагдаагийн дэд хурандаа Ж.Нямдулам нар оролцов.

Жендерт суурилсан хүчирхийлэл нь Монгол Улсад төдийгүй дэлхийн өнцөг булан бүрд хүний эрхийн ноцтой зөрчил байсаар байна. Монгол Улс жендерт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, түүний суурь шалтгаан болох жендерийн тогтсон хэм хэмжээ, хэвшмэл ойлголтыг өөрчлөх дэлхийн энэхүү хүчин чармайлтад идэвхтэй оролцдогийг тэмдэглэхэд таатай байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар