Сэтгэл судлал, Сурган хүмүүжүүлэх ухааны ЭШ-ний хурал болно

Share Button

Нийгмийн Шинжлэх Ухааны Сургуулийн Сэтгэл судлал, Сурган Хүмүүжүүлэх Ухааны Тэнхимийн МАГИСТРАНТУУД, ДОКТОРАНТУУД Та бүхнийг “Сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухааны судалгааны орчин үеийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна.

Эрдэм шинжилгээний хурал 2013 оны 4 сарын 20-ны 18 цагт хичээлийн 2-р байрны 474 тоот хичээлийн танхимд болно.

Хуралд оролцохыг хүсэгчид илтгэлийн MS Office Word дээр бичсэн бүрэн эх болон MS Office – Power point дээр бэлтгэсэн танилцуулга тус бүрээс нэг хувийг урьдчилан 2013 оны 4 сарын 13-ний дотор bkhishignyam@yahoo.com хаягаар илгээнэ үү.

Илтгэл нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Тухайн салбарын онол практикийн тулгамдсан, шинэлэг санааг тусгаж дэвшүүлсэн асуудал байх
  2. Шаардлагатай мэдээлэл тоо баримт ашигласан байх
  3. Академик бичилтийн түвшинг хангасан байх (Үндэслэл, зорилго, зорилт, арга зүй, таамаглал, судалгааны хэсэг, дүгнэлт зөвлөмж, ишлэл, ном зүй зэргийг тодорхой тусгасан байх)

Илтгэлийн техникийн шаардлага:

  1. А4 цаасаар, 5-10 хүртэл хуудас байх
  2. Үсгийн фонт Times New Roman, Size 12, Line space 1.5
  3. Илтгэгч тус бүр илтгэлээ MS Office – Power point программ ашиглан 10-15 минутанд багтаан танилцуулна.
  4. Power point-ийн 1 слайд дахь мөрийн тоо 7-10 –аас хэтрүүлэхгүй байх

Эхний 3 –н байрыг шалгаруулна.

1-      р байр. Өргөмжлөл, дурсгалын зүйл

2-      р байр. Өргөмжлөл, дурсгалын зүйл

3-      р байр. Өргөмжлөл

Эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих нь Та бүхний эрдэм шинжилгээний ажлын багц цагт тооцогдох тул идэвхтэй оролцохыг уриалж байна.

Та бүхэнд амжилт хүсье.

Сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухааны тэнхим

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар