Эрдэмтэн Г.Очирын нэрэмжит тэтгэлгийн эзэд тодорлоо

Share Button

Эрдэмтэн судлаач Гончиг овогтой Очирын нэрэмжит “Залуу оюутан судлаачдыг дэмжих тэтгэлэг”-ийг түүний гэр бүл, үр хүүхдүүд санаачлан 2021 оноос эхлэн 4 дэх жилдээ олгож байна. Химийн шинжлэх ухаан болон байгаль хамгаалал-хүрээлэн буй орчны салбарт идэвхтэй сурч, судалгаа хийж буй МУИС-ийн магистр, докторын түвшний суралцагчийг дэмжих, ирээдүйн шинжлэх ухааны чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд хувь нэмэр оруулахад уг тэтгэлгийн зорилго оршино.

2024-2025 оны хичээлийн жилд “Эрдэмтэн Г.Очирын нэрэмжит залуу оюутан судлаачдыг дэмжих тэтгэлэг-2024”-т Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Биохими хөтөлбөрийн докторын түвшний суралцагч Заграа овогтой Батбаяр, Хими хөтөлбөрийн магистрын түвшний суралцагч Пүрэвсүрэн овогтой Манлайбаатар нар тодорлоо.

Тэтгэлэг гардуулах ёслолын үеэр МУИС-ийн Оюутан, сургалт эрхэлсэн проректор Д.Заяабаатар, Оюутны хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Х.Туяацэцэг, Эрдэмтэн Г.Очирын охин О.Дэлгэрмаа, зээ хүү Д.Төгөлдөр нар суралцагчдын цаашдын эрдмийн үйлст амжилт хүсэв.

Тэтгэлэг хүртсэн залуу судлаач З.Батбаяр, П.Манлайбаатар нар Эрдэмтэн Г.Очирын гэр бүлийнхэнд талархал илэрхийллээ.

 

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар