Японы Осака их сургууль дээр хэрэгжсэн Сакура Сайнс хөтөлбөрт МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн оюутнууд оролцлоо

Share Button

2024 оны 11 дүгээр сарын 4-9-ний өдрүүдэд Японы Шинжлэх Ухаан, Технологийн Агентлаг (JST)-ийн зохион байгуулдаг “Sakura Science Exchange Program”-д МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн найман оюутан оролцлоо. Сакура Сайнс хөтөлбөр нь Японы шинжлэх ухаан, технологи, болон түүх соёлыг танилцуулах зорилготой бөгөөд гадаадын залуу мэргэжилтнүүдийг Японд урьж, харилцан суралцах боломж олгодог хөтөлбөр юм.

Энэ удаа Осакагийн Их Сургуулийн Инженерийн Сургуулийн профессор Мачимура, МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн профессор О.Алтансүх нарын хамтын ажилллагааны хүрээнд тус хөтөлбөрийг санаачлан амжилттай зохион байгууллаа.

Сургалтын үеэр

 

Сургалтын явцад оюутнууд Мачимура лабораторид уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой симуляци хийж, ирээдүйн төлөв байдлын үнэлгээ хийх дадлага семинарт хамрагдахын зэрэгцээ Осакагийн уур амьсгалын өөрчлөлтийн арга хэмжээний талаар Осака мужийн албан хаагчидтай уулзаж, туршлага солилцсон байна. Мөн соёлын арга хэмжээний хүрээнд оюутнууд Осака хотын музей болон түүхэн дурсгалт газруудаар аялж, Японы соёл, түүхийг ойлгох боломж олдсон юм.

Соёлын аяллын үеэр Осака цайзын урд

 

Дашрамд дурдахад МУИС Японы тэргүүлэх их сургуулийн нэг Осакагийн их сургуультай 20 гаруй жилийн хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн бөгөөд богино хугацааны оюутан солилцооны хөтөлбөр, лабораторийн судалгааны солилцоо зэрэг олон солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг билээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар