МУИС-ийн оюутнууд Чингис хаан музейд зочиллоо

Share Button

Монгол Улсын Соёлын яамнаас “Сэрж санах түүх, сэтгэл ариусгах урлаг, хүмүүнийг гэгээрүүлэх соёл” урианы дор “Соёлын бүтээлч сар” аяныг зарласан билээ. Энэхүү аяны хүрээнд МУИС-ийн хөдөлгөөний бэрхшээлтэй суралцагчид болон “Номтой найзалъя” клубийн суралцагчид Монголын хаад язгууртны “Чингис хаан” үндэсний музейг үзэж, түүх дурсгалаараа бахархаж өнгөрүүлсэн өдөр боллоо.

Бидний хүсэлтийг хүлээн авч дэмжлэг үзүүлсэн Чингис хаан музейн захиргаанд талархал илэрхийлье. Оюутны хөгжлийн газар цаашид МУИС-ийн нийт суралцагчдын соёл, урлагийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр соёл, урлагийн байгууллагуудтай хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилго тавин ажиллаж байна.

 

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар