МУИС, WE Mongolia TББ-ын хамтын ажиллагааны гэрээний дагуу “STEM салбарт охидыг дэмжих” тэтгэлэгт хөтөлбөрийн явц, үр дүнг хэлэлцэх уулзалт болж МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг, Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн профессор Н.Оюун-эрдэнэ, WE Мongolia TББ-ын тэргүүн Ц.Сарангэрэл, Монгол дахь салбарын гүйцэтгэх захирал Б.Оюу-эрдэнэ нар оролцлоо.
Уулзалтаар өнгөрсөн 4 жилд хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр өгөөжийг дүгнэх, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, МУИС, АНУ-ын их сургуулийн хооронд харилцан ашигтай солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судлах, 2025-2026 оны хичээлийн жилд тохиох хамтын ажиллагааны 5 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, түүний хүрээнд зохион байгуулах арга хэмжээнүүдийн талаар тус тус ярилцсан байна.
WE Mongolia ТББ—аас жил бүр хэрэгжүүлж буй “STEM салбарт охидыг дэмжих” тэтгэлэгт хөтөлбөр нь шалгарсан оюутнуудад сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхээс гадна 100 гаруй цагийн хувь хүний хөгжлийг дэмжсэн сургалт, арга хэмжээнд 6 сарын турш хамруулж, мэргэжлээ том зургаар харах, өөртөө илүү итгэлтэй зөв сонголт хийхэд нь чиглүүлэн дэмждэгээрээ онцлог юм.
Тэтгэлгийн хүрээнд:
- Сургалтын төлбөрийн дэмжлэг
- Зөөврийн компьютер
- Кансат тэмцээн
- Англи хэлний цогц сургалт
- “Role Model” цахим хичээл
- Ганцаарчилсан көүчинг үйлчилгээ
- Нэтворкинг: Технологийн салбарын эмэгтэйчүүдийн чуулга уулзалт
- Мэргэжил таниулах аялал
- “Охидын манлайлал, цагийн менежмент” сургалт
- “Баг бүрдүүлэлт” чөлөөт арга хэмжээ
- Сайн дурын ажил (Ахлах ангийн охидод зориулсан код бичих зуны сургалт) гэх мэт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус хөтөлбөрт нийт 176 оюутан, ахлах ангийн сурагчдыг хамруулсан байна.