МУИС-ийн 2024-2025 оны хичээлийн жилд бүртгэлтэй 70 клуб үйл ажиллагаагаа явуулж байгаагаас мэргэжлийн 37, сонирхлын 27 клуб үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр клубийн 2024 онд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааны тайланд үндэслэж шилдэг клубүүдийг шалгарууллаа. Шалгарсан шилдэг клубүүдэд МУИС-ийн Оюутны хөгжлийн газрын дарга Б.Цэцэнцолмон; Ахлах мэргэжилтэн Л.Чинзориг; Соёл, олон нийт, оюутны байгууллага хариуцсан мэргэжилтэн А.Пагамсүрэн нар шагнал гардуулж баяр хүргэлээ.
Энэ хичээлийн жилд шилдэг клуб шалгаруулалтад нийт 40 гаруй клуб тайлангаа ирүүлсэн бөгөөд жил бүр шилдэг клубт өрсөлдөх клубүүдийн үйл ажиллагааны тоо хүртээмж, оюутнуудын оролцоо, үр дүн нэмэгдэж байна.
2024 оны шилдэг клубээр:
- 1 байр “МИНИ ПАРЛАМЕНТ”
- 2 байр “НОМТОЙ НАЙЗАЛЪЯ”
- 3 байр “SERENADE”
- 4 байр Шилдэг шинэ клубээр “ЗАЛУУ ХҮН АМ ЗҮЙЧ” клуб тус тус шалгарлаа.
МУИС-ийн нийт клубийн идэвх, зүтгэлтэй суралцагчдадаа сурлагын өндөр амжилт хүсье.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР