Хөрөнгө оруулалтын газар | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР

 

Ажлын байрны нэр: Менежер-2 /үндсэн/

Ажлын байранд тавигдах шаардлага:

Мэргэжил: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

Мэргэшил: Шинжлэх ухааны тодорхой чиглэлээр

Туршлага:   Аж ахуйн нэгж  удирдаж байсан болон олон улсын байгууллагад ажиллаж олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байсан бол давуу тал болно.

Ур чадвар:

  • Ажлаа төлөвлөх, хугацаанд нь гүйцэтгэх, тайлагнах, хариуцлага хүлээх
  • Баримт бичиг боловсруулах, албан хэрэг хөтлөх, архивлах
  • Цахим орчинд ажиллах
  • Компьютерын хэрэглээний программуудыг дунд болон ахисан түвшинд эзэмшсэн, аль нэг гадаад хэлний дунд болон түүнээс дээш түвшний  мэдлэгтэй;
  • Удирдан зохион байгуулах чадвартай;
  • Хамтарч ажиллах болон хариуцлага хүлээх чадвартай;
  • Мэргэжлийн болон харилцааны ёс зүйтэй;
  • Байгууллага болон хувь хүний нууцыг чанд хадгалах

Тусгай шаардлага: 

  • Баг хамт олныг удирдан манлайлдаг байх;
  • Судалгаа, шинжилгээ болон төслийн чиглэлээр зохих түвшний мэдлэгтэй байх;
  • Төр, улсын болон байгууллага, иргэдийн нууцыг хадгалах;
  • Судалгааны ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах;
  • Ашиг, сонирхлын болон ёс зүйн зөрчилгүй байх
  • Харилцааны соёлтой байх

Гүйцэтгэх үүрэг:

Их сургуулийн эрхэм зорилго, стратегийн зорилго, зорилтуудын хүрээнд дээд боловсролын сургалтын байгууллагын хөрөнгө оруулалт, санхүүгийн бодлого боловсруулах, хөрөнгө оруулалт татах, түүний хэрэгжүүлэлт, үр дүнгийн тайлагналт, хяналт, эргэх холбоог бий болгох ажлыг дүрэм журамд нийцүүлэн зохион байгуулах.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллага)
  • Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)

Бүртгэл: 2024 оны 12 дугаар 30-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны №210 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1131, 1132, 1135, 1138

Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар