МУИС, Бизнесийн сургууль болон Cybercom LLC хамтран зохион байгуулсан “CRAFTING MESSAGES, INFLUENCING MARKETS” маркетингийн уралдаанд нийт 10 баг оролцож, авьяас чадвараа сорилоо. Энэхүү тэмцээн нь оюутан залуусыг бизнесийн салбарт шинэ санаа, бүтээлч хандлагаараа хувь нэмрээ оруулахад нь түлхэц өгөх зорилготой томоохон арга хэмжээ юм.
Тэмцээний 1-р байранд ASUS TUF H1 чихэвчний маркетинг дээр амжилттай ажилласан Маркетинг хөтөлбөрийн оюутан Б.Уринбаяр, Ц.Одгэрэл, У.Түвшинжаргал, Т.Ундарга нар шалгарч Өргөмжлөл, 800,000₮-ийн мөнгөн шагналаар, 2-р байранд Ugreen брэнд дээр ажилласан Маркетинг хөтөлбөрийн оюутан Э.Билгүүнцэнгэл, Б.Мөнхжаргал, А.Сувд, А.Хонгорзул, Э.Энхзаяа, У.Энхзул нар шалгарч Өргөмжлөл, 600,000₮-ийн мөнгөн шагналаар, 3-р байранд ASUS ProArt брэнд дээр ажилласан Маркетинг хөтөлбөрийн оюутан Б.Бөртэ, Ц.Намуунаа, Г.Саруул, З.Сэргэлэн нар шалгаран Өргөмжлөл, 500,000₮-ийн мөнгөн шагнал тус тус хүртлээ.
Оюутан залуусын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, ирээдүйн бизнесийн салбарт үнэ цэнтэй хувь нэмэр оруулах боломжийг нээх зорилгоор нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү тэмцээнийг дэмжин ажилласан Cybercom LLC-ны хамт олонд баярлалаа.
Түүнчлэн уг тэмцээнийг анхлан санаачилж мөн жил бүр ААН, байгууллагуудтай хамтран зохион байгуулан оюутан залууст мэдлэг ур чадвараа байгууллагын бодит даалгавар дээр сорих боломжийг олгож буй Маркетинг Худалдааны тэнхимийн ахлах багш Б.Угтахжаргалд талархал илэрхийлье. Мөн Бизнесийн сургуулийн Маркетингийн хөтөлбөрийн чадварлаг оюутнууддаа улам өндөр амжилт хүсье.