Өнөөдөр /2024.12.31/ МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг, Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатар, Хангамж үйлчилгээний газрын дарга З.Баярбаатар нар эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж буй Хангамж үйлчилгээний газрын ажилтнуудад шагнал гардууллаа.
МУИС-ийн Хүндэт жуухаар Хангамж үйлчилгээний газрын ахлах мэргэжилтэн Р.Банзрагч, Оюутны 1-р байрны үйлчлэгч С.Чимгээ, Оюутны 3-р байрны үйлчлэгч Д.Дуламжав, Хичээлийн 4-р байрны үйлчлэгч А.Байгалмаа, Хичээлийн 4-р байрны үйлчлэгч Ё.Энхжаргал, Хичээлийн 8-р байрны үйлчлэгч Л.Оюунчимэг нарыг шагналаа.
МУИС-ийн Баярын бичгээр Номын сангийн үйлчлэгч Г.Базаррагчаа, Номын сангийн үйлчлэгч Х.Янжинсүрэн, Хичээлийн 1-р байрны үйлчлэгч Ё.Ламжалам, Хичээлийн 5-р байрны үйлчлэгч Р.Буяндалай, Хичээлийн 5-р байрны үйлчлэгч С.Даваа нарыг шагнав.
Шинэ оны босгон дээр МУИС-ийн Хүндэт жуух, Баярын бичгээр шагнуулсан ажилтнууддаа аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.