МУИС, Бизнесийн сургуулийн оюутан залуусын дунд тогтмол зохион байгуулдаг “Blackbox” тэмцээний 2024 оны намрын улирлын уралдаан амжилттай болж өндөрлөлөө. “BLACKBOX” уралдаан нь Маркетингийн суурь мэдлэгийг бататгах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, академик болон хувь хүний ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой юм. Энэ удаагийн уралдаан 2 үе шаттай явагдсан бөгөөд эхний шатанд нийт 53 баг буюу 212 оюутан өрсөлдсөн бол дараагийн шатанд 10 багийн 40 оюутан ур чадвараа сорилоо.
Нийт оролцогчдоос Тэргүүн байранд “X files” баг, дэд байранд “Firecons” баг, гутгаар байранд “El Mejor” баг харин тусгай байранд “Blossoms” “Spark” багууд тус тус шалгарав.
Уг тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Монголын уул уурхайн салбарт хүнд машин механизм, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны бүтээгдэхүүн нийлүүлдэг “Эйч Эйч Ай” ХХК, хамтран зохион байгуулагчаар NUM RPESS SHOP оролцлоо. Нийгмийн хариуцлагын хүрээнд оюутан залуусаа дэмжин ажилласанд МУИС, Бизнесийн сургуулийн зүгээс дээрх хамт олонд талархал илэрхийлье.