Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дэргэдэх тус төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Талууд хамтын ажиллагааны хүрээнд, Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарлыг тодорхойлох суурь судалгааг хөгжүүлэх, байгаль орчны судалгаа шинжилгээ хийх чадавхыг бэхжүүлэх, инновацын хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх болон тогтвортой хөгжлийн боловсрол олгох сургалтын модуль хөгжүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлнэ.
Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг, Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатар, Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Мэндбаяр, мэргэжилтэн А.Цэнд-Аюуш, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвийн захирал Ж.Чойханд, Төсөл, хөтөлбөр хариуцсан хэлтсийн дарга н.Даваасүрэн болон мэргэжилтнүүд оролцлоо.
Хамтын ажиллагааны газар