Ректорын зөвлөлийн хуралдаан боллоо

Share Button

МУИС-ийн Ректорын зөвлөлийн 2025.01.07-ны өдрийн хурлын мэдээлэл

ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:

  1. МУИС-д суралцагчдад тэтгэлэг олгох журамд өөрчлөлт оруулах тухай /Оюутны хөгжлийн газрын дарга Б.Цэцэнцолмон/
  2. МУИС-ийн суралцагчдад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээний журамд өөрчлөлт оруулах тухай /Оюутны хөгжлийн газрын дарга Б.Цэцэнцолмон/
  3. Ахисан түвшний сургуулийн хөгжлийн төлөвлөгөө /2025-2035/ /Ахисан түвшний сургуулийн захирал Ц.Амартайван/
  4. “Call center” төвийн талаар /Цахим шилжилтийн газрын дарга А.Баатарбилэг/
  5. Бусад асуудал:

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

  1. Журмын өөрчлөлтийг зөвлөлийн гишүүд дэмжлээ. Гишүүдийн саналыг тусган засварлаж, ректорын тушаал гарган баталгаажуулахаар болов.
  2. Журмын өөрчлөлтийг зөвлөлийн гишүүд дэмжлээ. Гишүүдийн саналыг тусган засварлаж, ректорын тушаал гарган баталгаажуулахаар боллоо.
  3. Ахисан түвшний сургуулийн хөгжлийн төлөвлөгөө /2025-2035/ -ний танилцуулга мэдээлэл сонсоод үүрэг даалгавар өглөө.
  4. “Call center” төв байгуулах явцын талаар мэдээлэл сонсож, тодорхой үүрэг даалгавар өглөө.
  5. Бусад асуудлын хүрээнд дараах мэдээллийг өглөө. Үүнд:
  • Багш нарын атестатчлалыг 2025 оны 4 дүгээр сард зохион байгуулах талаар Ректор Б.Очирхуяг мэдээлэл өгөв.
  • Дотоод төслийн сонгон шалгаруулалт явагдсан тухай болон гарсан шийдвэрийг Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатар танилцууллаа.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар