МУИС-ийн Багш, ажилтны спортын их наадмын нээлт боллоо

Share Button

Өнөөдөр /2025.01.09/ МУИС-ийн Багш, ажилтны спортын их наадмын нээлт боллоо.

Багш, ажилтны спортын их наадмыг багш, ажилтнуудын биеийн тамир, спортоор хичээллэх хандлагыг бий болгох, идэвх сонирхлыг нэмэгдүүлэх, чөлөөт цагаа боловсон өнгөрүүлэх, спортын ур чадварыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, оюуны ачаалал, ядаргааг тайлах, спорт, дасгал хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжих, баг хамт олны нягтралыг сайжруулах, спортын олон төрлүүдийг түгээн дэлгэрүүлэн сурталчлах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг юм.

2025 оны Багш, ажилтны спортын их наадамд спортын 10 төрлөөр МУИС-ийн 800 гаруй багш, ажилтан оролцож байна. Энэ удаагийн спортын их наадамд МУИС-ийн Ахмад багш, ажилтны нэгдсэн холбооны ахмад тамирчид болон орон нутгаас Зүүн бүсийн сургууль, Зүүн бүсийн Ерөнхий боловсролын ахлах сургуулийн багш, ажилтнууд оролцож байгаа юм.

МУИС-ийн Багш, ажилтны спортын их наадмын нээлтэд эрдмийн хамт олны төлөөлөл МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн Ахлах багш Х.Саранчимэг, МУИС-ийн Биеийн тамирын тэнхимийн Ахлах багш Н.Галбадрах, МУИС-ийн Ректорын туслах Т.Нарангэрэл нар ая дуу, ардын бүжгээр мэндчилгээ дэвшүүлж, баг тамирчдад амжилт хүслээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар