МУИС, ШУС-ийн Боловсрол судлалын тэнхим болон Сэтгэл судлалын тэнхимээс жил бүр хамтран эрхлэн гаргадаг “Боловсрол судлал” (ISSN:1818-8478) сэтгүүлийн 2025 оны 1-р улирлын дугаарт боловсрол судлал болон сэтгэл судлалын чиглэлээр судалгаа хийдэг судлаач, багш, оюутан та бүхнийг эрдэм шинжилгээний өгүүллээ хэвлэн нийтлүүлэхийг урьж байна. “БОЛОВСРОЛ СУДЛАЛ”-ын судалгааны өгүүллийг uyanga.ts@num.edu.mn, “СЭТГЭЛ СУДЛАЛ”-ын судалгааны өгүүллийг education.psychology@num.edu.mn цахим хаягаар 2025 оны 2 сарын 7-ны өдрийг хүртэл тус тус хүлээн авна.
Өгүүлэл хүлээн авах: 2025.01.10 – 2025.02.07
Редакцын зөвлөл хянах: 2025.02.07 – 2025.03.10
Сэтгүүлд тэнцсэн эсэхийг мэдэгдэх: 2025.03.17
Өгүүллийг засах: 2025.03.17 – 2025.03.21
Сэтгүүлийг хэвлэлд бэлтгэх, хэвлүүлэх: 2025.03.21 – 2025.04.10
Өгүүллийг зохиогч өөрийн хийсэн судалгааны ажлын үр дүнд үндэслэн бичсэн байх бөгөөд өөр сэтгүүлд хэвлэн нийтлээгүй байх шаардлагатай. Та бүхэн манай сэтгүүлд нийтлэх өгүүллээ дараах шаардлагыг баримталж бичнэ үү.
Лавлах утас: 75754400-2331 (Боловсрол судлалын тэнхим)
75754400-2313 (Сэтгэл судлалын тэнхим)
Боловсрол судлалын тэнхим
Сэтгэл судлалын тэнхим