ERASMUS+ JEAN MONNET хөтөлбөрийн санхүүжилттэй “ONE” төслийн хүрээнд боловсруулсан бүрэн цахим хичээл судлахыг урьж байна

Share Button

Европын Холбооны ERASMUS+ Jean Monnet хөтөлбөрийн санхүүжилттэй “Mонгол Улсын хүрээлэн буй орчны тогтвортой менежментэд Европын туршлагаас нэвтрүүлэх нь – ONE” төслийн хүрээнд дараах 3 хичээлийг боловсруулсан бөгөөд зэргийн бус сургалт, насан туршийн боловсролыг дэмжих зорилгоор та бүхнийг эдгээр хичээлүүдийг үнэгүй судлахыг урьж байна.

Бүрэн цахим хичээл гэдэг суралцагч та орон зай – цаг хугацаанаас үл хамааран интернет сүлжээтэй бүх газраас дараах өгөгдсөн хугацаанд хүссэн үедээ хичээлээ өөрөө бие даан судлах боломжтой юм.

Хичээл бүртгэл 2025 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжлэх ба хичээл судлах хугацаа 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байна.

  1. Тогтвортой ба ногоон санхүү: Зэргийн бус сургалт, 2 багц цаг

Боловсруулсан байгууллага: Тогтвортой Санхүүжилтийн Холбоо

https://online.num.edu.mn/courses/course-v1:ToC+LLL01+2023/course/

 

  1. Европ судлал ба ЕХ-ны тогтвортой хөгжлийн бодлого: Бакалаврын түвшин, 3 багц цаг

Боловсруулсан багш: Дэд профессор С.Булгантамир

https://online.num.edu.mn/courses/course-v1:NUM+EUST220+2022/course/

 

  1. Байгальд суурилсан шийдэл: Магистр болон докторын түвшин, 3 багц цаг

Боловсруулсан багш: Дэд профессор Н.Оюунчимэг

https://online.num.edu.mn/courses/course-v1:NUM+ENVI+2023_T1/course/

Эдгээр бүрэн цахим хичээлийг 2022 оноос эхлэн нийтэд түгээсэн бөгөөд одоогийн байдлаар нийт 110 хүн хамрагдаад байна. Бүрэн цахим хичээлийг хэрхэн судлах зааврыг Хавсралтаас үзнэ үү.

Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

Татах [1.05 MB]

Төслийн цахим хуудас: https://sites.google.com/view/one-project

Facebook хуудас:  https://www.facebook.com/OneProjectSite

Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

Татах [246.35 KB]

Талархал

Энэхүү ERASMUS-JMO-2021-MODULE-101047501-ONE төсөл нь Европын Холбооны Erasmus+ Jean Monnet дэд хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж байна.

Мэдэгдэл

Энэхүү ONE төслийг Европын Холбооноос санхүүжүүлсэн. Гэсэн хэдий ч илэрхийлсэн үзэл бодол, дурдагдсан аливаа бичиглэл нь зөвхөн зохиогчид хамаарах бөгөөд Европын Холбоо эсвэл Европын Боловсрол, Соёлын Гүйцэтгэх Агентлаг (EACEA)-ийн албан ёсны байрыг суурийг илэрхийлэхгүй. Энэхүү бичиглэлд дурдагдсан аливаа агуулга, үзэл санаанд Европын Холбоо болон EACEA хариуцлага хүлээхгүй.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар