2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын бакалаврын хөтөлбөрийн суралцагчид хичээл сонголт, баталгаажуулалтыг 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 11:00 цагаас 2025 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 17:30 цагийн хооронд дараах дарааллын дагуу хийнэ.
Үүнд:
- 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 11:00-18:00 цагийн хооронд Тусгай хэрэгцээт суралцагчид;
- 2025 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 10:00-15:00 цагийн хооронд Бакалаврын өдөр, ХЗС-ийн хоёрдогч /хуучнаар оройн анги/ бакалаврын хөтөлбөрийн III; IV; V түвшний суралцагчид;
- 2025 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 15:00-20:00 цагийн хооронд Бакалаврын өдөр, ХЗС-ийн хоёрдогч бакалаврын хөтөлбөрийн I; II; түвшний суралцагчид;
- 2025 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 20:00 цагаас хойш Бакалаврын өдөр, ХЗС-ийн хоёрдогч бакалаврын хөтөлбөрийн бүх түвшний суралцагчид;
2024-2025 оны бакалаврын өдрийн хөтөлбөрт шинээр элссэн /өвлийн элсэлт/, хөтөлбөр сонгосон, шилжин суралцсан суралцагчид 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 11:00 цагаас 23-ны өдрийн 15:00 цаг хүртэл “Хувийн суралцах төлөвлөгөө” зохионо.
Бусад суралцагчдын хувьд 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 11:00 цагаас 2 дугаар сарын 2-ны өдрийн 17:00 цаг хүртэл “Хувийн суралцах төлөвлөгөө”-г өөрчилж, хичээл сонгох боломжтой.
2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын ахисан түвшин, ХЗС-ийн хоёрдогч бакалавр (хуучнаар эчнээ анги) -ын суралцагчдын хичээл сонголт, баталгаажуулалт 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 11:00 цагаас 2025 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 17:30 цагийн хооронд явагдана. Хичээл 3 дугаар сарын 4-ний өдрөөс эхэлнэ.
Шинээр элссэн суралцагчид “Хувийн суралцах төлөвлөгөө”-г 2 дугаар сарын 10-ны өдрөөс 16-ны хооронд хийнэ.
Сонгосон хичээлийн багц цагийн төлбөрийг 24 цагийн дотор цахим хэлбэрээр төлж баталгаажуулна. Суралцагч баталгаажуулсан хичээлээ баталгаажуулалтын хугацаанд өөрөө цуцалж болно.
Хичээлийн суудал дүүрсэн тохиолдолд тухайн хичээлийн хүлээлгийн жагсаалтад орж болно. Энэ тохиолдолд тухайн хичээлд суудал гарсан /бусад суралцагч хичээл цуцлах/ үед хүлээлгийн жагсаалтад орсон дарааллын дагуу системээс хуваарь сонголт хийгдэх бөгөөд суралцагч тухайн хичээлийн төлбөрийг 24 цагийн дотор цахим хэлбэрээр төлж баталгаажуулна.
✅ Хувийн суралцах төлөвлөгөө хэрхэн хийх тухай контентыг дараах холбоосоор үзээрэй.
“Хичээл сонголт, баталгаажуулалт”, “Хувийн суралцах төлөвлөгөө” холбоотой зөвлөгөөг дараах хаягаар авна уу.
Сургууль | Хариуцсан мэргэжилтэн | Байр | Холбогдох утас |
Бизнесийн сургууль | З.Саранцэцэг | Хичээлийн IY байр 203 тоот | 7730-7730-1355 |
Хууль зүйн сургууль | С.Цэрэндолгор | ШУТУБП-ын байр D блок 440 | 7730-7730-1365 |
Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль | О.Одсүрэн | Хичээлийн Y байр 201 тоот | 7730-7730-1375 |
Мэдээллийн технологийн сургууль | Х.Бэрцэцэг | Хичээлийн YII байр 202 тоот | 7730-7730-1385 |
Инженер технологийн сургууль | Э.Энхмаа | Хичээлийн I байр 236 тоот | 7730-7730-1395 |
ШУС-ийн Байгалийн ухааны сургууль | Н.Оюунгэрэл | Хичээлийн II байр 217 тоот | 7730-7730-1325 |
ШУС-ийн Нийгмийн ухааны сургууль | Д.Цэнд-Аюуш | Хичээлийн II байр 217 тоот | 7730-7730-1335 |
ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургууль | Д.Чанцал | Хичээлийн II байр 217 тоо | 7730-7730-1345 |
Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын газар
Цахим шилжилтийн газар