Монгол Улсын Их Сургуулийн Номын санг Оюуны өмчийн газар Оюуны өмчийн зуучлагчийг бүртгэх журамд заасны дагуу Оюуны өмчийн зуучлагчаар бүртгэн баталгаажуулж, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуран, гэрчилгээ олголоо.
Оюуны өмчийн зуучлал нь зохиогч, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн бүтээл, аж үйлдвэрийн өмчийн эрх эзэмшигчийг үйлдвэрлэгчтэй холбон, тухайн эрхийг эдийн засгийн эргэлтэд оруулах, арилжих үйл ажиллагааг дэмжих, өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа байдаг.
Оюуны өмчийн хуулиар Оюуны өмчийн Зуучлагчийн хуулийн этгээдийн зохицуулалтыг шинээр бий болгосон бөгөөд Монгол Улсын Их сургуулийн Номын сан 5 дахь зуучлагч байгууллага болж байна.