“Мэдлэгийн менежмент” II олимпиад болно

Share Button

МУИС-ийн ЭЗС-ийн Менежментийн тэнхим, “Мэдлэгийн менежментийн сургалт, судалгааны төв” ТББ хамтран бизнесийн удирдлагын мэргэжлээр суралцагсад болон уг мэргэжилтнүүдийг бэлтгэдэг их дээд сургуулийн багш нарын мэргэжлийн онол, мэдлэгээ ашиглан, практик кейс дээр оновчтой шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэх зорилгоор бизнесийн удирдлагын мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын дунд “Мэдлэгийн менежмент” улсын хоёрдугаар олимпиадыг 2013 оны 4 сарын 1, 2-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү олимпиадын хүрээнд их сургуулиудаас оролцох багууд салбарын ба өрсөлдөөний шинжилгээ хийх, байгууллагын бизнесийг илүү сайн үнэлэх, стратегийг амжилттай боловсруулах, компанийн функциональ үйл ажиллагаануудыг нэгтгэн зангидаж, стратегийг дэмжих үйл ажиллагаануудыг шийдвэрлэх, бизнесийн эрсдлийг тооцох, стратегийг хөгжүүлэх ба дахин сайжруулах чиглэлээр бизнесийн бодит орчныг төлөөлүүлэн загварчилсан бизнесийн стратегийн онлайн тоглоомыг тоглож өөр хоорондоо өрсөлдөхийн зэрэгцээ дэлхийн бусад орны тоглогчидтой чансаагаа харьцуулан үзэх боломжтой байдаг.

BSG буюу Бизнесийн стратеги тоглоом нь Америкийн их дээд сургуулиудад мастерийн зэрэг хамгаалагсдын дунд өргөн ашиглагддаг сургалт ба 2012 онд л гэхэд дэлхийн 35 орны 493 их дээд сургуулийн 2376 баг хамрагдсан байна. Бизнесийн стратегийн тоглоом нь их дээд сургуульд эзэмшсэн өөрийн мэдлэгийг ашиглан компанийн үйл ажиллагаанд нөлөөлөгч олон хүчин зүйлүүдийг шинжлэн стратегийн оновчтой шийдвэр гаргахад суралцах хамгийн үр дүнтэй дасгал болдог.

Олимпиадад оролцох багуудыг 2013 оны 3 сарын 27-ны өдрийн 09.00 цагаас эхлэн 3 сарын 28 өдрийн 17.00 цаг хүртэл бүртгэх ажээ.

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар