АНУ-ын Баруун Вашингтоны их сургуульд зочин багш сонгон шалгаруулна

Share Button

МУИС болон АНУ-ын Баруун Вашингтоны Их Сургууль хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Баруун Вашингтоны Их Сургуулийн Зүүн Ази судлалын төвийн оюутнуудад монгол судлалын чиглэлээр хичээл заах зочин багшийг 3 сарын хугацаатайгаар сонгон шалгаруулж ажиллуулна. Тус түр хугацааны зочин багшийн сонгон шалгаруулалтад оролцох багш нар холбогдох материалыг бүрдүүлэн илгээнэ үү.

Ажлын байрны нэр: Монгол судлаач Хэнри Щварцын нэрэмжит зочин багш (Henry G. Schwarz Visiting Lecturer)

Хамаарах салбар, үндсэн үүрэг

  • Монгол судлалын чиглэлээр 5 багц цаг (долоо хоногт 3 цаг)-ийн хичээл заах.
  • Монгол судлалын номын санд туслах.
  • Монгол судлалыг тус сургуульд өргөжүүлэх үйл хэрэгт долоо хоногт 3 цаг ажиллах.

Ажиллах хугацаа:

  • 2025 оны намрын улирал: 9-р сарын 16-аас 12-р сарын 16 хүртэл эсвэл 2026 оны өвлийн улирал: 2026 оны 1-р сарын 02-оос 3-р сарын 30 хүртэл.

Сонгон шалгаруулалтад бүрдүүлэх материал

  • Товч намтар (CV)
  • Бүтээлийн жагсаалт
  • Өөрийн ажлын төлөвлөгөө болон хүсэл зорилгоо илэрхийлсэн нэг захидал (Cover Letter)
  • 3 хүнээс дэмжин тодорхойлсон захидал (Recommendation Letter)

Материал илгээх

Бүрдүүлсэн материалыг дараах и-мэйл хаягууд руу хамт илгээнэ үү:

  • cooperation.visa@num.edu.mn
  • cooperation@num.edu.mn

Анхааруулга: Урьдчилсан шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд Зүүм (Zoom)-ээр уулзан ярилцлага хийнэ. Энэхүү ярилцлагын зорилго нь:

  • Англи хэлээр хичээл заах ур чадвар,
  • Заах арга зүй, ажлын туршлагыг тодруулахад чиглэнэ.

Та бүхэн энэ цахим холбоос ( https://hr.wwu.edu/careers-faculty?job=501997 )-оор нэвтэрч ерөнхий болон тусгай шаардлагыг уншин, материалаа бүрдүүлнэ үү.

Баруун Вашингтоны Их Сургуульд зочин багшаар ажиллах боломжийг ашиглан монгол судлалыг дэлгэрүүлэх эрхэм үүрэгт таныг урьж байна.

 

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар