МУИС-ШУС-Байгалийн ухааны салбарын лаборантуудад зориулсан “Химийн бодисын аюулгүй байдал, химийн хог хаягдлыг ангилах” сэдэвт сургалтыг анх удаа зохион байгууллаа

Share Button

Тус сургуулийн Химийн тэнхимийн эрхлэгч, профессор О.Болормаагийн санаачилгаар БУС-ын лаборантуудад зориулагдсан “Химийн бодисын аюулгүй байдал, химийн хог хаягдлыг ангилах” сэдэвт хагас-өдрийн сургалтыг МУИС-ийн хэмжээнд анх удаа зохион байгууллаа.

Хөтөлбөрийн бодлого, дотоод зохион байгуулалт, Байгалийн ухааны салбар хариуцсан дэд захирал, профессор Ц.Баатарчулуун сургалтыг албан ёсоор нээж хэлсэн үгэндээ химийн болон биологийн аюулгүй байдлын асуудал онцгойлон тавигдах болсон энэ цаг үед байгалийн ухааны салбарт одоо ажиллаж байгаа лаборантуудаа чадавхжуулах, мэдлэг мэргэшлийг нь дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой, цаг үеэ олсон сургалт болж байгааг дурдаад, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Химийн тэнхимийн эрхлэгч, профессор О.Болормаа сургалтын нээлтэд хэлсэн үгэндээ, сүүлийн үеийн нийгмийн хэрэгцээ, олон нийтийн шаардлагад тулгуурлан цаашид улс даяар тус тэнхимээс шинээр лаборант бэлтгэх модуль сургалт зохион байгуулахаар төлөвлөж байгааг дурьдаад, энэ сургалт нь тэрхүү модуль сургалтын эхлэл болж анхлан зохион байгуулагдаж байгааг онцлов.

Энэхүү сургалтыг тус тэнхимийн багш дэд профессор Ч.Буян, дэд профессор Ж.Ирэхбаяр нар лекц ба дадлагын ажил хэлбэрээр удирдан явуулав. Сургалтад БУС-ын дөрвөн тэнхимийн нийт 16 лаборант, Физикийн тэнхимийн зочин профессор багш Ц.Гантөмөр нар хамрагдлаа.

Сургалтад хамрагдсан нийт багш, ажилтнуудад цаашдын ажилд нь амжилт хүсье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар