ERASMUS+ CBHE хөтөлбөрийн санхүүжилттэй “Украйн болон Монгол Улсад өрсөлдөх чадвартай, тогтвортой ногоон эдийн засгийг дэмжих зэргийн бус сургалтын тогтолцоог хөгжүүлэх нь – DOMANI” төсөл эхэллээ

Share Button

ERASMUS+ CBHE хөтөлбөрийн санхүүжилтээр “Украйн болон Монгол улсад өрсөлдөх чадвартай, тогтвортой ногоон эдийн засгийг дэмжих зэргийн бус сургалтын тогтолцоог хөгжүүлэх нь – DOMANI” нэртэй шинэ төсөл 2024 оны 11 дүгээр сараас эхлэн хэрэгжиж эхэллээ. Энэ төсөл нь 3 жилийн хугацаанд хэрэгжинэ.

Төслийн гол зорилго нь Монгол, Украин улсын хамтрагч байгууллагуудын зохион байгуулалт, техникийн, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, дээд боловсролын байгууллагын оюутан, суралцагч болон насан туршийн боловсрол эзэмшигчдэд зориулсан зэргийн бус сургалтын уян хатан, хүртээмжтэй системийг хөгжүүлэхэд оршино.

DOMANI төслийн зорилтууд:

  1. Түнш улсуудын дээд боловсролын байгууллагын зэргийн бус сургалтын бүтэц, зохион байгуулалт, бодлого, техникийн чадамжийг хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ болон зэргийн бус сургалтын суралцагчдын ур чадварын хэрэгцээнд тулгуурлан уян хатан, хүртээмжтэй, өрсөлдөөнд суурилсан суралцахуйн тогтолцоог бүрдүүлэх
  2. Европын боловсролын салбарын шилдэг туршлага болон төслийн түншлэгч улсуудын үндэсний туршлага дээр тулгуурлан Монгол болон Украйн улсад зэргийн бус сургалтын эрх зүйн орчны санал боловсруулах
  3. Зэргийн бус сургалтын үйл явцыг дэмжих цахим сургалтын платформыг хөгжүүлэх
  4. Насан туршийн боловсролыг дэмжих зэргийн бус сургалтын шинэ болон шинэчилсэн хичээлүүдийг төслийн ерөнхий агуулгын хүрээнд боловсруулах
  5. Боловсон хүчний чадавхийг бэхжүүлж, сургалтын орчныг сайжруулах

Энэхүү төсөлд 5 орны дээд боловсрол, мэргэжлийн төрийн бус байгууллагыг хамарсан нийт 12 байгууллага оролцож байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл:

Төслийн цахим хуудас:           https://domaniproject.eu/

Төслийн Facebook хуудас:      https://www.facebook.com/groups/domani

Төслийн YouTube суваг:

Нийтлэл бэлтгэсэн:

О.Алтансүх, МУИС

Мэдэгдэл

Энэхүү нийтлэлийг гаргахад Европын Холбооноос дэмжлэг үзүүлсэн бөгөөд үүнд дурдагдсан аливаа бичиглэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодлыг илэрхийлнэ. Энэ бичиглэлд дурдагдсан аливаа агуулга, үзэл санаа нь Европын Холбоо эсвэл Европын Боловсрол, Соёлын Гүйцэтгэх Агентлагийн (EACEA) албан ёсны байрыг суурийг төлөөлөхгүй бөгөөд хариуцлага хүлээхгүй.

DOMANI төслийг Европын Холбооны ERASMUS+ CBHE хөтөлбөрөөс санхүүжүүлсэн.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар