МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн Электроник, Холбооны Инженерчлэлийн тэнхим “МИРАПРО Монгол” ГХОХ Компанитай 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.
Тус санамж бичгийн хүрээнд хүрээнд “МИРАПРО Монгол” Компани:
- Өндөр нарийвчлал бүхий металийн CNC машин
- SOLIDWORKS, OMNIVERSE симуляци хийх зориулалттай воркстэйшн
- 600мм/с хэвлэх хурдтай 3D принтер зэрэг гурван төрлийн нийт 23,500,000 төгрөгийн үнийн дүн бүхий лабораторийн тоног төхөөрөмж хандивлав.
“МИРАПРО Монгол” нь хагас дамжуулагч үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, эрүүл мэнд, эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг Япон Улсын “МИРАПРО” компанийн Монгол улс дахь салбар юм. Тус компани нь 2024 оны 2-р сард Электроникийн хөтөлбөрийн хоёр оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосон.
Др. Хироюуки Цуганэ Ерөнхийлөгчтэй “МИРАПРО” компанийн нийт хамт олонд ажлын амжилт хүсье.