Гадаадын иргэн, харьяатын газартай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Share Button

Өнөөдөр /2025.02.06/ МУИС болон Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ) хооронд Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичиг нь хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлж, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын чиглэлээр үр өгөөжтэй хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.

Санамж бичгийн хүрээнд талууд дараах чиглэлээр хамтран ажиллана. Үүнд:

  • Хууль, эрх зүйн болон бодлогын баримт бичиг боловсруулахад судалгаа, шинжилгээний дэмжлэг үзүүлэх;
  • Эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, сургалт, судалгааны ажлыг хамтран зохион байгуулах;
  • Эрдэм шинжилгээ, сургалтын ажлын үр дүнг бодлого, үйл ажиллагаанд нэвтрүүлэх;
  • Албан хаагчдыг мэргэжлийн чиглэлээр сургалт, дадлагад хамруулах;
  • Монгол оюутнуудад эрх зүй, гадаад харилцаа, статистикийн чиглэлээр дадлага хийх боломж олгох;
  • Гадаад оюутнуудад Монгол Улсын хууль, журам, виз, оршин суух зөвшөөрөл, эрх зүйн асуудлаар мэдээлэл өгөх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах.

Гарын үсэг зурах ёслолд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, аудитын хэлтсийн дарга З.Өнөрсайхан нар МУИС-ийн талаас Ректор Б.Очирхуяг, Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатар, Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Мэндбаяр нар оролцов.

Энэхүү хамтын ажиллагаа нь судалгаанд суурилсан бодлого боловсруулах, төрийн үйлчилгээг сайжруулах, оюутнуудын практик туршлагыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар