УДБЭТ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Share Button
Өнөөдөр /2025.02.07/ МУИС, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театртай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны санамж бичгийн зорилго нь суралцагч, багш, ажилтны соёл, урлагийн боловсролыг дээшлүүлэх, урлагийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, хамтарсан хурал, зөвлөгөөн, хэлэлцүүлэг зохион байгуулах зэргээр хамтын ажиллагааг өргөжүүлэх юм.
Гарын үсэг зурах ёслолд МУИС-ийн талаас МУИС-ийн ректор профессор Б.Очирхуяг, Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор профессор С.Гомбобаатар, Оюутны хөгжлийн газрын дарга Д-р Б.Цэцэнцолмон, Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Мэндбаяр, Оюутны хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Л.Чинзориг, Оюутны хөгжлийн газрын оюутны хөгжил хариуцсан мэргэжилтэн А.Пагамсүрэн, С.Дэлгэр, УДБЭТ-ын талаас УДБЭТ-ийн захирал Д.Алтанхуяг, УДБЭТ-ийн маркетингийн албаны дарга Б.Шүүдэр нар оролцсон юм.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар